16 хэв шинж
16 хэв шинжээс аль нь танд илүү ойр вэ?
Нээлттэй хэмжилзүйн арга зүйд суурилсан 16 хэв шинжийн сорил нь таны сэтгэн бодох, шийдвэр гаргах, нийгэмших болон өдөр тутмын хэв маягийг тодорхойлно. ENFJ, INTJ, INFP гэх мэт 16 хэв шинжээс аль нь танд илүү ойр байгааг илрүүлнэ.
Сорилд юу багтах вэ?
- 60 нарийвчлагдсан асуулт
- 16 хэв шинжийн дэлгэрэнгүй тайлан
- E/I, S/N, T/F, J/P гэсэн 4 хос чиглэл
- Танд нийцэх хэв шинжүүдийн жагсаалт
- Танил хэв шинжүүдтэй харьцуулалт
- Серийн дугаартай PDF гэрчилгээ
Хэрхэн ажилладаг вэ?
Сорил өгөхөөс тайлан авах хүртэл 3 энгийн алхам
Асуултуудад хариулна уу
60 асуулт, ~15 минут. Анхны мэдрэмжээрээ сонгоорой — удаан бодож суух шаардлагагүй.
Үр дүнг боловсруулна
Хариулт бүрийг шинжлэх ухаанд суурилсан алгохэмнэлаар боловсруулж, таны зан төлөвийн зураглалыг гаргана.
Тайлан, гэрчилгээ авна
Дэлгэрэнгүй тайлан, зөвлөмж, серийн дугаартай PDF гэрчилгээ авах боломжтой.
Юу мэдэж авах вэ?
Таны хэв шинж
16 хэв шинжээс аль нь танд илүү ойр байгааг тодорхой тайлбарлана.
Танд нийцэх хэв шинжүүд
Найз нөхөд, хамтрагч, хайр дурлалын харилцаанд танд илүү нийцэх хэв шинжүүдийг тайлбарлана.
Ажлын орчны хэв маяг
Таны хэв шинжид тохирсон ажлын хэв маяг, удирдлагын хандлага.
Давуу тал ба анхаарах зүйлс
Таны хэв шинжийн хамгийн тод давуу тал болон хөгжүүлэх чиглэлүүд.
4 хос чиглэл → 16 хэв шинж
E/I, S/N, T/F, J/P гэсэн 4 хос чиглэлээр 16 хэв шинж тодорхойлогдоно. Тус бүрийн хувь нь таны хандлага хэр хүчтэй илэрч байгааг харуулна.
Эрч хүчээ авах эх үүсвэр — бусадтай байхад эрч хүч авдаг уу (E), эсвэл ганцаараа байхдаа сэргэдэг үү (I)?
Мэдээлэл хүлээн авах — бодит мэдээлэл, нарийн ширийн зүйлд (S) эсвэл зөн совин, ерөнхий утгад (N) илүү төвлөрдөг үү?
Шийдвэр гаргах — логик дүгнэлтээр (T) эсвэл хүний мэдрэмж, үнэ цэнийг харгалзан (F) шийддэг үү?
Амьдралын хэв маяг — төлөвлөгдсөн (J) эсвэл уян хатан (P) амьдардаг уу?
↑ Загвар үр дүн — ENFJ хэв шинж
Жишээ асуулт
Дараах өгүүлбэр танд хэр зэрэг тохирохыг сонгоно уу:
Хүмүүстэй цаг өнгөрүүлэх нь надад эрч хүч өгдөг.
↑ Энэ бол жишээ асуулт — сорил өгөх үедээ хариултаа сонгоно.
Үр дүнгийн жишээ
Сорил дуусмагц та иймэрхүү тайлан авна — доорх бол загвар үр дүн.
ENFJ — Манлайлагч
Бусдыг дэмжих, урамшуулах авьяастай, нийгэмд нөлөөлөх хүсэлтэй хэв шинж.
Бусдыг удирдах, зохион байгуулах авьяастай
Менежмент, боловсрол, зөвлөх салбар
Хувийн хил хязгаар тогтоох
↑ Загвар тайлан — таны жинхэнэ үр дүн өөр байна
4 бүлгийн 16 хэв шинж
NT, NF, ST, SF гэсэн 4 бүлгээр ангилагдах 16 хэв шинжийн аль нэгтэй танд тохирох хэв шинж тодорхойлогдоно.
IPIP • Jung (1921) • Myers-Briggs
Нээлттэй хэмжилзүй • Олон улсын стандарт
Түгээмэл асуултууд
16 хэв шинжийн сорил MBTI-тай ижил үү?
Үгүй. Энэ нь MBTI-ийн албан ёсны сорил биш. Харин Карл Юнгийн хэв шинжийн онол болон E/I, S/N, T/F, J/P гэсэн 4 хос чиглэлд суурилсан, өөрийгөө таних зорилготой нээлттэй загварын сорил юм.
Миний хэв шинж хугацаатай хамт өөрчлөгдөж болох уу?
Тийм. Хүний зан төлөв, шийдвэр гаргах хэв маяг, нийгмийн хандлага нь нас, орчин, туршлага, амьдралын үе шатаас шалтгаалан өөрчлөгдөж болно. Тиймээс үр дүнг өөрийгөө ойлгох чиглүүлэг гэж харах нь зөв.
16 хэв шинж хэрхэн ангилагддаг вэ?
Үр дүн нь E/I, S/N, T/F, J/P гэсэн 4 хос чиглэлийн хослолоор 16 хэв шинжид ангилагдана. Мөн NT, NF, ST, SF гэсэн 4 бүлгээр ерөнхий хэв маягийг тайлбарлаж болно.
Сорил хэр нарийвчлалтай вэ?
Энэ сорил нь оношлогооны хэрэгсэл биш бөгөөд өөрийгөө таних, хувийн хөгжлийн чиглүүлэг өгөх зорилготой. Илүү зөв үр дүн авахын тулд тухайн мөчид харагдахыг хүссэн дүрээрээ биш, ердийн зан хандлагаараа хариулаарай.
Эхлэхэд бэлэн үү?
Ойролцоогоор 15 минутын дотор дуусгаад, хувийн тайлан болон баталгаат гэрчилгээ авна уу.















